Луу жилтэн: Тэнгэрийн луу жилтэн Туулай жилд аз од нь гэрэлтсэн жил байхнээ. Бүх зүйл хосолсон сайн муу ээлж дараалалтай байх нь. Биеэ дайчилж анхаарлаа сайтар төвлөрүүлвэл муу бүхнийг сайн рүү нь эргүүлж чадна.Өөрт байгааг үнэлж сур.2023 онд суралцах цаг үе ирэхнээ. Эрүүл мэндээ сайтар анхаарай,хамгийн хариуцлагатай үед өвдөж магад, Бөөр давсаг өвчтэй хүмүүс маш сайн анхаараарай.2023 оны азийн өнгө бол хүрэн улаан.
Могой жилтэн: Могой жилтэн мэргэжилийн хувьд өндөр ололттой жил байхнээ. Туулай жилд хүссэн албан тушаалдаа очно.Оны эхэнд шинэ зүйл суралцаарай,Хаврын цагт нүүдэл суудал хийх хэрэггүй. Хэрэв та гэр бүлтэй бол хардалтаас холуур байх хэрэгтэй.Ажил амьдралаа хослуулж сураарай. 2023 оны азын өнгө хар хөх байна.
Discussion about this post