Хулгана жил: Туулай жилд та эртнээс төлөвлөсөн зарим нэг зүйлээ хэрэгжүүлэх нь амжилт болохнээ. Хулгана жилтнүүд хайр дүүрэн зүйлд маш их дуртай. Ямар нэг шинэ содон зүйлд хурдан дасдаг. Өөрийн бодолоо хэзээд гээхгүй. Усан туулай жилд эртнээс бодож төлөвлөсөн зүйлүүдээ заавал хийж хэрэгжүүлээрэй ямар нэгэн саад огт гарахгүй гэдэгт итгэ.Танд тусалсан хүмүүсийг хэзээ ч бүү март. Хэзээд үнэн ч холбоог бий болгоорой. Санхүүгийн хувьд 2023 онд ямар ч том хөрөнгө оруулалт хийх хэрэггүй. Буд гараг таны хөрөнгө санхүүг хариуцаж байгаа учир буруу шийдвэрт хүрж мэднэ. Хулгана жилтний хувьд амьдралаа цэгцлэх хань ижил үр хүүхэдтэй болох үе. Эрүүл мэндийн хувьд тун дажгүй гэвч бүгдийг амжуулах хүсэлдээ хэт их автаж өөрийгөө орхигдуулж мэднэ. 2023 оны азын өнгө бол тод ягаан….
Үхэр жил: Энэ жил танд олон таатай үйл тохиолдохнээ. Үргэлж хамтардаг эргэн тойрны хүмүүсээ сайтар ашиглаарай. Ганцаараа шийдвэр гаргах гэж бүү яар хэн нэгэнтэй зөвлөлдөөрэй. Ганц бие хүмүүс сайхан хайртайгаа учрахнээ, гэвч заяаны ханиа үргээхгүйн тулд омоглон хөөрүү зангаа дарах нь зүйтэй. Хаврын цагт ажил үйлс бүтэмжтэй байх нягууртай.Энэ жил албан тушаал ахихнээ. Гэхдээ удирлагын хэт огцом шийдвэрээс зайлсхий.Зуны улиралд ямар нэгэн нүүдэл орчиноо солихоос зайлсхий, гэр бүлийн уур амьсгал муудах шинжтэй харин намрын улиралд бүх зүйл сайхан болно. 2023 онд азын өнгө бол улаандуу ягаан байхнээ.
Discussion about this post