• Latest
  • Trending
Цээжинд нь чоно гөлөглөсөн онцгой их бяртай Бунь аваргын түүх

Цээжинд нь чоно гөлөглөсөн онцгой их бяртай Бунь аваргын түүх

2023-01-19

2-06 ны зурхай

2023-02-05

2-05 ны зурхай

2023-02-04

2-p сард маш их мөнгөтэй болох ордууд

2023-02-03
2-p сард маш азтай байх ордyyд

2-p сард маш азтай байх ордyyд

2023-02-03

2-04 ны зурхай

2023-02-03
Ар нуруунд нь хутга зоож мэдэх хүмүүс эдгээр ордуудад төрсөн байдаг

Ар нуруунд нь хутга зоож мэдэх хүмүүс эдгээр ордуудад төрсөн байдаг

2023-02-02
2-р сарын зурxай

2-р сарын зурxайгаа уншаарай

2023-02-01

Энэ долоо хоногийн зурхай 1/30 – 2/05

2023-01-30
Аюул ослоос хамгаалж, Ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг хиймоpтой явyyлах тарни

Аюул ослоос хамгаалж, Ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг хиймоpтой явyyлах тарни

2023-01-21
Амжилтанд хүрсэн хүмүүс эдгээр зуршлуудыг унтахаасаа өмнө заавал хийдэг

Амжилтанд хүрсэн хүмүүс эдгээр зуршлуудыг унтахаасаа өмнө заавал хийдэг

2023-01-20
Аз жаргалтай бүсгүйн таван шинж

Аз жаргалтай бүсгүйн таван шинж

2023-01-20
Сэтгэцийн өвчтэй байж болох таван зан төлөв

Сэтгэцийн өвчтэй байж болох таван зан төлөв

2023-01-20
sonornews
Sunday, February 5, 2023
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Ярилцлага
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Хууль
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад мэдээ
SONOR NEWS - СОДОН МЭДЭЭЛЭЛ
No Result
View All Result

Цээжинд нь чоно гөлөглөсөн онцгой их бяртай Бунь аваргын түүх

2023/01/19
in Энтертайнмент
0
Цээжинд нь чоно гөлөглөсөн онцгой их бяртай Бунь аваргын түүх

Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хошуунд онцгой их бяртай  Бунь аварга хэмээх хүчтэн байжээ. Тэрээр таргийн хэдэн ямаа, умгар бор гэртэй, ижийтэйгээ амьдардаг, амьдрал ядуу нэгэн явжээ. Бунь аварга гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад нүүдэг байж. Ийнхүү нүүдэл хийж явахдаа хааяа бас сахилгагүйтэн тэмээ болон туйлж ээжийдээ эрхэлдэг байж. Ээж нь таягаараа дээрээс нь зөөлхөн тоншиж сөөг, сөг сөг хэмээн хөхөрч явах жишээтэй. Бунь аварга нэг намар зэргэлдээх хошууны Хан Хөхий уулын тахилга наадамд явж байгаад зам заалгахаар худаг дээр очтол залуухан хүүхэн 9 алдын гүн худагнаас ус ховоодож малаа усалж байх ба мэндийн зөрөөнөөс өөр юм хэлэлгүй, огт тоодоггүй гэнэ.

Тэгэхээр нь унаж явсан, намрын тарган атныхаа хондлой дээр дараад орхитол хойш оцорч, хавийн газрыг сэвсээр булаад дуу шуу болоод явчихав гэнэ. Хүүхэн ч түүнийг бяр чадлаараа гайхуулж байна гэж багцаа авсан бололтой, нэг том харснаа худгийн онгоцны өрөөсөн үзүүрээс шүүрэн ганц гараараа барьчихаад огт савлуулалгүй баруун, зүүн тийш хөдөлгөн “Ингэж тэгж яваад Илжгэн ноёны наадмын газар очно” гэж заасан гэдэг. Алдарт Бунь аварга уг наадамд түрүүлсэн бөгөөд хожим “Олон газар явж бяр чадалтай гэсэн болгонтой нь барилдаж хүч үзэж, бас бооцоо мөрий тавьж ачаа бараа, хад чулуу өргөж явсан. Илжгэн хошууны тэр хүүхэн шиг бяртай хүн үзээгүй” хэмээн хуучилж суудаг аж.

Бунь аваргыг нас барсны дараа үзэхэд хавирга нь битүү байсан ба цээжинд нь чоно гөлөглөсөн юм гэнэ лээ гэх яриа ч их гарах болов. Хэдэн жилийн дараа зэргэлдээ хошууныхан “Бөх, морьтой болно” хэмээн алдарт бөхийн шарилыг хулгайлж аваачин тахиснаас XIX зууны эцэс, XX зууны эхээр Даншиг наадамд алдарт Намхай аваргатай өгөө аваатай барилдаж байсан Ламжав арслан хэмээх хүчтэн, дуунд мөнхөрсөн Лу жанжны сайвар халтар гэдэг нэгэн хурдан хүлэг, одоогийн Увс аймгийн Өндөрхангай нутгаас тодорч Халх дөрвөн аймаг, Шавь, энэ таван газар дуурссан гэдэг. Домогт гардаг Ламжав арслан нь бодит хүн юм. Түүний барилдааны амжилт бүрэн бус бөгөөд 1883 онд Намхай аваргыг орхиж Даншигт түрүүлсэн нь архив дахь наадмын оноо дансаар батлагддаг аж. Сонирхуулахад, төрийн тахилгат Хан Хөхий нутгийн хүчтэн Ламжав арслангийн 4 дэх үеийн ач хүү нь манай Монголын үнэн сонины эрхлэгч Б.Ганболд юм.

1970 оны сүүлчээр “Бушхүүгийн үлгэр” кино гарлаа. Тэр кинонд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад, яг л домогт өгүүлдэг Бунь аварга шиг явдаг байсныг бид бүгд мэдэх бизээ. Тэгсэн чинь хуучин Цэцэн сартуулын хошууны хөгшчүүл “Манай хошууны Бунь аваргын тухай кино байна, Харин Долгорсүрэн зааны цээжинд чоно гөлөглүүлдэггүй нь жаахан тийм байна хэмээн ярьдаг байсан гэнэ шүү.

Онцгой их бяр тэнхээтэй Бунь аваргын төрсөн нутаг Засагт хан аймгийн Цэцэн сарт уулын хошууны хилийн дээсийг эдүгээчилбэл, хамгийн урд талд “Эрдэнэт”-ийн Ш.Отгонбилэгийн мэндэлсэн Завхан аймгийн Дөрвөлжин сум, хамгийн зүүн талд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Багабандийн төрсөн Яруу сум, хамгийн хойд талд түүний гэргий, экс Тэргүүн хатагтай А.Оюунбилэгийн мэндэлсэн Сантмаргац сум, хамгийн зүүн хойд талд анхны Ерөнхийлөгч П.Очирбатын төрсөн Түдэвтэй сум гээд цаашаа явна. Тойруулалгүй тодорхой хэлбэл, тус хошууны нутагт одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Ургамал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сум, Алдархаан сумын баруун их хэсэг, Түдэвтэй сумын баруун тал, Яруугийн баруун тал, Увс аймгийн Завхан сумын зүүн хэсэг орно.

Уншсан тоо: 36
ShareTweetPin

Discussion about this post

Шинэ мэдээ

2-06 ны зурхай

2023-02-05

2-05 ны зурхай

2023-02-04

2-p сард маш их мөнгөтэй болох ордууд

2023-02-03
2-p сард маш азтай байх ордyyд

2-p сард маш азтай байх ордyyд

2023-02-03

2-04 ны зурхай

2023-02-03
Ар нуруунд нь хутга зоож мэдэх хүмүүс эдгээр ордуудад төрсөн байдаг

Ар нуруунд нь хутга зоож мэдэх хүмүүс эдгээр ордуудад төрсөн байдаг

2023-02-02
2-р сарын зурxай

2-р сарын зурxайгаа уншаарай

2023-02-01

Энэ долоо хоногийн зурхай 1/30 – 2/05

2023-01-30
Аюул ослоос хамгаалж, Ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг хиймоpтой явyyлах тарни

Аюул ослоос хамгаалж, Ажил үйлс бүтэмжтэй, өөдрөг хиймоpтой явyyлах тарни

2023-01-21
Амжилтанд хүрсэн хүмүүс эдгээр зуршлуудыг унтахаасаа өмнө заавал хийдэг

Амжилтанд хүрсэн хүмүүс эдгээр зуршлуудыг унтахаасаа өмнө заавал хийдэг

2023-01-20

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 

  • Hүүр хуудас
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
  • Hүүр хуудас
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.