• Latest
  • Trending
Цусныхаа бүлгээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлоорой

Цусныхаа бүлгээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлоорой

2022-11-13

3-25 ны зурхай

2023-03-24

3-24 ны зурхай

2023-03-23

3-24 ны зурхай

2023-03-23

3-23 ны зурхай

2023-03-22

3-22 ны зурхай

2023-03-21

Энэ долоо хоногийн зурхай 3/20 – 3/26

2023-03-20
Та хэддүгээр бүлгийн цустай вэ. Цусны бүлэг тань олон зүйлийг хэлж өгнө

Та хэддүгээр бүлгийн цустай вэ. Цусны бүлэг тань олон зүйлийг хэлж өгнө

2023-03-10
Дараах шалтгаануудын улмаас нуруун дээр батга гардаг. Түүнийг байхгүй болгох аргууд

Дараах шалтгаануудын улмаас нуруун дээр батга гардаг. Түүнийг байхгүй болгох аргууд

2023-03-10
Хүний нэрний эхний үсгээр шинжихүй

Хүний нэрний эхний үсгээр шинжихүй

2023-03-10
Эмэгтэй хүний энерги сэргээх аргууд

Эмэгтэй хүний энерги сэргээх аргууд

2023-03-10

Энэ долоо хоногийн зурхай 3/06 – 3/12

2023-03-06
3-р сарын зурхай

3-р сарын зурхай

2023-03-01
sonornews
Friday, March 24, 2023
No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Энтертайнмент
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Ярилцлага
  • Гадаад мэдээ
  • Спорт
  • Хууль
  • Эрүүл мэнд
  • Зөвлөгөө
  • Бусад мэдээ
SONOR NEWS - СОДОН МЭДЭЭЛЭЛ
No Result
View All Result

Цусныхаа бүлгээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлоорой

2022/11/13
in Энтертайнмент
0
Цусныхаа бүлгээр өөрийнхөө зан чанарыг тодорхойлоорой

1-р бүлэг

Эрдэмтдийн судалснаар 1-р бүлгийн цус бол хамгийн эртнийх ба дэлхий дээрх  нийт хүн амын 44% 1-р  бүлгийн цустай ажээ. Тус бүлгийн цустай хүмүүүс бусдыг  манлайлах чадваруудыг өөрсдөдөө бүрдүүлж чадсан байдаг: өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус эрх чөлөөтэй байх дуртай, зоригтой алхам хийх хандлагатай, хүчтэй, өмнөө том зорилго тавьдаг ба эцсийг нь хүртэл зүтгэдэг. Гэвч бусдын хайрыг татдаг төрлийн хүмүүс биш юм. Бие даасан, чөлөөт байдалд дуртай. Ихэвчлэн шаргуу хөдөлмөрч хүмүүс  бөгөөд хариуцлагатай тул ямар ч нөхцөл байдал үүссэн арыг сайн даадаг учир тэдэнд найдаж болно. Өөрийн чадалдаа итгэж их зүйлд хүрдэг.

Тэд ихэвчлэн албан бус лидерийн тоонд ордог. Тэдний уриа бол – “Тэмцэх ба хэзээ ч бууж өгөхгүй байх”.  1-р бүлгийн цустай хүмүүс сэжигч, хүнд итгэдэггүй байх хандлагатай. Хааяа зөрүүд зан нь илэрдэг.  Тэд  маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Зарим үед сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрэх үед биеэ барьж чадахгүйд хүрдэг. Бие даасан чөлөөт байдалд дуртай учир учир бардам,  хэн нэгэнд захирагдахыг хүсдэггүй. Шүүмжлэлд тун дургүй. Хэрэв та ийм хүмүүстэй харьцах тохиолдолд хэт их давамгайлахыг оролдох хэрэггүй ба тоглоом наргиа хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Тэд шинэ орчин, хүрээлэлд дасахдаа муу.  Уучилж чаддаггүй бөгөөд хэн нэгэн хуурч мэхэлбэл маш их хилэгнэдэг. Хүмүүс тэднийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрч найдвар хүлээлгэдэг ч хэтэрхий их сэтгэл хөдлөлөөс нь эмээх талтай байдаг.

 

2-р бүлгийн цус

Өргөн хүрээний  сэтгэлгээтэй, аливаа зүйлд ажил хэрэгч, бүтээлч, ухаалаг байдлаар ханддаг. Ухамсартай, аливаа зүйлийг гүйцэтгэл сайтай хийдэг бөгөөд дүн шинжилгээ хийх дуртай ба бусдын санаа бодлыг хүндэтгэж сайн сонсогч байж чаддаг. Жижиг зүйлд ч ач холбогдол өгч  анхаарал хандуулдаг тул энэ нь тэдний карьерт сайнаар нөлөөлдөг. Тэдэнд бүрэн найдаж болно. Учир нь II бүлгийн цустай хүмүүс эргэн тойрны хүмүүсийг гомдоох дургүй. Найзыгаа сонсож, хэрэгтэй үед тусалж, дэмжиж, зөвлөгөө өгч чадна. Эв нэгдэл, эмх цэгц, тайван амгалан байдалд дуртай.  Ийм учраас хүнтэй харилцахдаа үүсч болзошгүй маргаанаас зайлсхийхийг оролддог ба тухгүй  байвал зүгээр л дуугүй өнгөрөөхийг хичээнэ. Хамт олны ажилд идэвхтэй, хүн бүртэй хэл амаа олж чаддаг нь тэдний давуу талуудын нэг юм.

Хүн танихдаа сайн  ба хүн бүрийн зүрх сэтгэлийг онгойлгох түлхүүрийг тааруулахдаа чаддаг. Энэ бүлгийн цустай хүмүүс маш нинжин сэтгэлтэй,  романтик хүмүүс.

 

– Зөрүүд зантай. Хэт ажил хэрэгч хүмүүс учир бие сэтгэлээ амрааж чаддаггүй. Заримдаа удаан хөдөлгөөнтэй, сул дорой. Ийм бүлгийн цустай хүмүүс даалгасан ажлыг гүйцэтгэхийн тулд амрахгүй, шөнө унтахгүй зүтгэж чадна. Эхэлсэн зүйлээ дуусгадаг. Ийм учраас эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байдал нь тэдний сул тал. Мөн ачаалалтай үедээ уцаартай болчихдог. Бусдаас тодрох дургүй бөгөөд манлайлагч болох хандлагагүй ч зарим нөхцөлд л удирдах албыг хашдаг. Маш мэдрэмтгий. Уцаартай үедээ ширүүн зан гаргадаг нь орчин тойрны хүмүүсийг гайхшруулдаг.

3-р бүлгийн цус

Энэ бүлгийн цустай хүмүүс бүтээлч, авьяастай, аливаа зүйлд уян хатан байдаг ба ямар ч хамт олон, нийгэмд уусаж амьдарч чаддаг, дасан зохицох чадвар өндөр хүмүүс байдаг ажээ. Үүний хажуугаар тэд зорилгодоо үнэнч, шударга, тууштай хүмүүс.  Тэдний  ухаантай, тайван, хүмүүстэй ойлголцож чаддаг ба ярих дуртай. Хүмүүсийн үзэл бодлыг маш нухацтай сонсогч, зөвлөгч байж. Маш гүндурладаг төрлийн хүмүүс бөгөөд энэ нь насан туршийн сэтгэл байдаг. Ямар ч салбарт зүтгэсэн манлайлагч байж  чадна. Тэд маш сайн, чадвартай удирдагч болж чадна. Эв нэгдэлтэй байх дуртай. Ажил хэрэгч хандлагатай.т Маш эмзэг. Бусдад  дорой байдлаа харуулах дургүй хүмүүс. Хайр дурлалын асуудалд өөртөө ч бусдад ч өндөр шаардлага тавьдаг, босго өндөртэй.

4-р бүлгийн цус

4-р  бүлгийн цустай хүмүүс бол яг л хамелеон шиг олон талтай. Олон талын авьяастай. Шинэ нөхцөл байдал, орчинд  амархан уусдаг. Бусад бүлгийн цустай хүмүүсээс илүү их өрөвч сэтгэлтэй, тусч, аливаа зүйлээс ашиг хардаггүй. Реалист үзэлтнүүд. Тэд бусдад зөвлөгөө өгөхдөө сайн. Мөн маш өөдрөг үзэлтэнгүүд юм. Тэдний уриа бол “Аливаа зүйлд сайн тал гэж байдаг”. Хүмүүс тэднийг хайрлаж, биширдэг. Тэд нэр хүндтэй, хүмүүс хэлсэн үгийг нь сонсдог. IV бүлгийн цустай хүмүүс асуудалд дүн шинжилгээ хийж, гаргалгаа олохдоо сайн. Ялангуяа эдийн засгийн ухааныг сайн ойлгодог. Бусдад баяр баясгалан бэлэглэх дуртай . Маш сонирхол татам, дур булаам хүмүүс юм.

Уншсан тоо: 193
ShareTweetPin

Discussion about this post

Шинэ мэдээ

3-25 ны зурхай

2023-03-24

3-24 ны зурхай

2023-03-23

3-24 ны зурхай

2023-03-23

3-23 ны зурхай

2023-03-22

3-22 ны зурхай

2023-03-21

Энэ долоо хоногийн зурхай 3/20 – 3/26

2023-03-20
Та хэддүгээр бүлгийн цустай вэ. Цусны бүлэг тань олон зүйлийг хэлж өгнө

Та хэддүгээр бүлгийн цустай вэ. Цусны бүлэг тань олон зүйлийг хэлж өгнө

2023-03-10
Дараах шалтгаануудын улмаас нуруун дээр батга гардаг. Түүнийг байхгүй болгох аргууд

Дараах шалтгаануудын улмаас нуруун дээр батга гардаг. Түүнийг байхгүй болгох аргууд

2023-03-10
Хүний нэрний эхний үсгээр шинжихүй

Хүний нэрний эхний үсгээр шинжихүй

2023-03-10
Эмэгтэй хүний энерги сэргээх аргууд

Эмэгтэй хүний энерги сэргээх аргууд

2023-03-10

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 

  • Hүүр хуудас
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
  • Hүүр хуудас
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2021 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.