Мэлхий Энэ ордныхон маш өндөр ухамсартай,ул суурь сайтай хүмүүс тэд худал хуурмагийг үл тэвчинэ. Тэд өглөгч, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандана, хөдөлмөрч, хүмүүс. Энэ бүх чанар нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Энэ ордныхон ойр дотны хүмүүсээ хууран мэхлэх, тэднээс урвах гэсэн бодол төрж ч байгаагүй. Тэд бол багны цаана байдаг хүмүүс биш учир эдгээр хүмүүст итгэхэд буруудахгүй.
Хумх Энэ ордныхон Тэд маш тэвчээртэй хүмүүс , бусдыг ойлгож чаддаг чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Ямарваа нэг нөхцөл байдлыг тал талаас нь харж үздэг хүнийг ч бай өөрийгөө ч бай асуудалд оруулахгүйг хичээдэг. Хэрвээ та тэднийг хуурч мэхэлсэн бол түүний хувьд та уусан алга болно л гэсэн үг тийм учир тэдний хувьд чухал хүн нь болохыг хүсч байвал итгэлийг нь бүү алд урмыг нь хугалах зүйл бүү хий гэж зөвлөх байна . Өөрсдөө үнэнч шударга тул урвагчдыг тэвчихгүй.
Хилэнц Энэ ордныхон Хилэнцүүд худал хуурмагийг илрүүлэх хөдөлгөөнт төхөөрөмж л гэсэн үг маш түргэн шуурхай хүмүүс. Тэд худалч хүнийг хэдэн километрийн цаанаас мэдэрнэ, тэднийг үл тэвчинэ. Энэ ордныхон маш найдвартай итгэж болохоор хүмүүс, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусдыг ашиглах, дарангуйлах гэх мэт сөрөг зүйлс байхгүй.
Арслан Энэ ордныхон бусдын анхаарлын төвд байх маш их дуртай ба өөрөөр хэлбэл нэр хүндтэй болохоос зайлс хийхгүй өөрийнхөө хүсэл зорилгын төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Үнэнч,шудрага,хичээнгүй байдал нь тэдний амьдралд чухал байр суурь эзэлдэг тул тэд үнэхээр зорилготой хүмүүс юм.
Загас Энэ ордныхон үнэхээр шулуун шударга зантай, заримдаа энэ чанар нь бүдүүлэг авир мэт харагдах нь цөөнгүй. Тэд дотоод сэтгэлээ төдийлөн нууж чадна төдий чинээ дотроо шаналдаг хүмүүс.Тэднийг ойлгоход бэрх учир нь тэд ямарч хэцүү асуудалтай тулгарна бусдаас тусламж гуйдаггүй. Гэхдээ тэд хүнтэй ярилцаж бусдыг ойлгохдоо маш сайн мөн сайн ч зөвлөдөг.
Зурхайн ордууд дундаас эдгээр ордныхон хамгийн гоо үзэсгэлэнтэй нь
Үхэр Энэ ордны эмэгтэйчүүд эрчүүдийн зүрх сэтгэлийг өөртөө татах тал дээр Үхрүүд Хилэнцүүдтэй адилхан. Тэд өөртөө итгэлтэй байгаа харагдах байдал, загварлаг төрхөөрөө эрчүүдийн харааг булаадаг.
Арслан Энэ орд Эрслэнгүүд бол жинхэнэ хатад л гэсэн үг. Гайхамшигтай төрх, эгц нуруу, төвийсөн ташаа. Эрчүүдийн харааг булаах бүхий л онц гойд бүх шинж чанарыг агуулсан бүсгүйчүүд энэ ордод төсөн байдаг. Энэ ордныхон өөрийнхөө үнэ цэнийг маш сайн мэддэг бөгөөд тэдэнтэй өрсөлдөхүйц эмэгтэйчүүд маш ховор байдаг.
Загас Энэ ордод төрсөн бүсгүйчүүд бол хүнлэг, уян зөөлөн бас мэдрэмтгий эмзэг хүмүүс бөгөөд тэдэнд хүчтэй хамтрагч хэрэгтэй байдаг. Эрчүүд байгалиасаа хамгаалагчид, аврагчдын статусыг эзэмшсэн байдаг тул тэдэнд мөн өөрсдийг нь хамгаалах тийм ч л эр хүн хань болж чадна. Загасны ордын эмэгтэйчүүд хүчирхэг нэгнийг олж харсан бол, түүнийг өөртөө хэрхэн дурлуулахаа сайн мэддэг. Мэдрэмж өндөртэй бүсгүйчүүд байдаг.
Ихэр Энэ ордод төрсөн бүсгүйчүүд бусдаас өөр. Нэг өдөр нь тэд энхрий ялдам охин болж хувирдаг бол,нөгөө өдөр нь биеэ даасан хүчирхэг бүсгүй болдог. Эрчүүд тэдний аль ч төрхөнд нь татагддаг. Учир нь Ихрийн ордод төрсөн бүсгүйтэй гэр бүл болсон эр насан туршдаа алжаалаа тайлж амарч байгаа мэт мэдрэмжийг амьдралаас мэдэрдэг ажээ.
Хилэнц Энэ орд Оюун ухааны чадамж нь маш өндөр, зөнч байдал болон гоо үзэсгэлэн бол энэ ордны бүсгүйчүүдийн нууц зэвсэг – ямар ч эр хүн түүнд татагдахгүй байх аргагүй юм. Энэ ордод төрсөн бүсгүйрүү харсан л бол, таны хэн байх нь огтхон ч хамаагүй, та шууд л харцаа унагана.Энэ ордны Бүсгүйчүүд эрчүүдийг анхны харцаар өөртөө дурлуулж чадах чадвартай.
Discussion about this post