Загас Энэ ордны хүмүүс бусдын бодол санаа болон мэдрэмжийг зөн совингоороо мэдрэх тохиолдол элбэг бий. Зөн совин нь найз нөхөд болон хамаатан саданд нь бүр ч их үйлчилдэг. Загаснууд ертөнцөөс бага зэрэг тасарсан хүмүүс бөгөөд эргэн тойрондоо болж буй зүйлсийг нэг дор ажиглах бүрэн чадвартай. Тэд маш богино хугацаанд дүн шинжилгээ хийх болон хэн нэгний дотор орж, юу мэдэрч байгааг нь мэдэрдэг. Загаснууд хэний ч сэтгэлзүйн нөхцөл байдлыг мэдрэх чадвартай бөгөөд хүний асуудлыг өөрийнх мэтээр ойлгож, өөрийгөө өрөөлийн оронд тавьдаг байна. Гэхдээ энэ бэлэг нь Загасны ордныхонд сайн зүйлээсээ илүү, муу зүйлс дагуулах нь ч бий.
Нум Энэ ордынхон хүчтэй зөн совинтой болж хорвоод мэндэлсэн. Гэхдээ энэ зөн совин нь тэднийг сул дорой болгох хандлагатай. Нумынхан энэ гайхалтай авьяас чадвараа орхигдуулалгүй, хөгжүүлэх нь чухал юм. Заримдаа Нумынхан хэн нэгэнтэй харилцахдаа, үг хэлэх шаардлагагүйгээр ойлголцож чаддаг байна. Энэ ордод төрсөн хүмүүс бодол санаа болон хүсэл тэмүүллээ хэн нэгний царайны хувирал болон нүдний хөдөлгөөнийг алсаас харсан ч гэсэн өөрчилөх чадвартай.
Хилэнц Энэ ордныхон бол хамгийн нууцлаг зурхайн орд юм. Энэ ордод төрөгсөд гайхалтай авьяас чадварыг эзэмшсэн байдаг байна. Тэд хүний мөн чанарыг гаднаас нь хараад л мэдрэх чадвартай. Хамгийн гайхалтай нь, анх уулзахдаа л Хилэнцүүд ямар хүнтэй холбогдож байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ үедээ өөрийгөө яагаад байгааг ойлгодоггүй. Тэд хүмүүсийн дараагийн үйлдлийг бараг зөв таадаг бөгөөд заримдаа хэн нэгэн хуурах эсвэл заль мэх хэрэглэх гэж байгааг ямар ч үгийн зөрүүгүй шуудхан л мэдрэх чадвартай
Зурхайн ордууд дундаас хамгийн үнэнч нь эдгээр ордныхон.
Охин Энэ ордныхон маш ухаалаг, сэрэглэн бас шийдэмгий хүмүүс юм. Ямар ч асуудлыг маш амархан шийддэг хэнээс ч тусламж хүсдэггүй өөрөө л шийддэг. Энэ ордныхон хайртай хүнийхээ төлөө юуг ч зориулхад бэлэн байдаг. Нэг л хайралсан бол тэд ямар ч зүйлийг уучлаж өөрийнхөө дэргэд үлдээхийг хүсдэг гэхдээ тэднийг хуурвал тэд хэзээ ч мартахгүй өмнөх шигээ хэзээ ч байхгүй тийм л хүмүүс.
Загас Энэ ордныхон маш их сэтгэл хөдлөлтэй романтик харилцааг хүсдэг. Загасны ордныхон хэн нэгэнд сэтгэл алдарсан бол өөрийгөө захирч чадхаа больдог. Тэд хайртай хүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Загасны ордныхон өөрсдөө тийм ч хүчирхэг хүмүүс биш ч гэсэн хажуу дахь хүний гайхалтай нэгэн болоход нь тусалдаг. Загасны ордны хүнтэй учирсан бол хэзээ ч битгий алдаарай.
Жинлүүр Энэ ордны хүмүүс маш үнэнч бөгөөд нэг л хайралсан бол хэзээ ч хуурч мэхлэхгүй гэхдээ тэдний итгэлийг нэг л алдвал тэд хэзээ ч уучлахгүй. Энэ ордны хүмүүс маш ухаалаг үнэнч бөгөөд тэд бүх зүйлийг бодитоор харж нөгөө хүндээ бүх зүйлээ зориулхад бэлэн байдаг.
Discussion about this post